Цус сорогчийн найз эмэгтэй Беллагийн дүрээр олны танил болсон жүжигчин Кристен Сюарт бодит амьдрал дээрээ ч киноны гол дүрийн залуу болох Роберт Паттинсоныг найз залуугаа болгож чадсан.

Харин энэ хос саяхан салсан талаар шар хэвлэлүүд шуугих болсон билээ. Жүжигчин бүсгүй кино найруулагчтай сээтэгнэснээс хосуудын харилцаа хоёр тийш болсон гэж ярьж байгаа юм. Өмнө нь бас Кристен ийм байдлаар шуугиан дэгдээж байсан ч Роберт түүнийг уучлаад өнгөрөөсөн. Харин удаа тэд жинхэнээсээ зам замаа хөөх болов уу.

Энэ мэт асуудлаас болж сэтгүүлчдийн бай болж буй жүжигчин бүсгүй саяхан папарациудын дурангийн эсрэг нэг иймэрхүү хариу үйлдэл үзүүлжээ. "Харуй бүрий" кинонд бүтээсэн дүр нь бодит амьдрал дээрх бүсгүйтэй ижил гэж ярьдаг нь үнэн бололтой.