Их Монгол Улс байгуулагдсны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалобарыг өнөөдрөөс 16 000 болон  24 000 гэсэн үнийн сонголттойгоор худалдаалж байгаа. Энэ жилийн хувьд Бөхийн өргөө болон СТӨ-ны кассаар  нэг хүнд хоёроос илүүг өгөхгүйгээр худалдаалж байгаа.  

Өчигдрийн хувьд  Улаанбаатарт 32-34 хэмийн дулаан байсан бөгөөд даралт өсөж,  наршмаар халуун байсан. Гэсэн ч энэ халууныг  ажралгүй  хүмүүс ийнхүү дугаарлан зогсож байлаа.  













 

 

 

Харин тасалбар  үдээс өмнө дууссан тул дугаарлаж байсан хүмүүсийг тарцгаа, эсвэл маргааш нөгөөдрийнхөө тасалбарт дугаарлаад үлд гэж цагдаа нар хэлчихээд яваад өгөв.  







 

 

 

 

Тиймээс  зарим нэг нь халуун наршаад, шөнө даараад ч хамаагүй наадмынхаа нээлтийн тасалбарыг  худалдан авна хэмээн гүрийж хөзөр тоглон, сүүдэр бараадан  гэрээсээ хоол цай зөөлгөж байгаа харагдсан.  Зарим нь сүүлийн гурван өдөр гадаа хонож дугаарлаж байгаагаа хэлж байв. Жилийн жилд дугаарладаг иргэн ч тэдний дунд байсан. Хамгийн гомдолтой нь нэг хүнд дөрвийг зарж байгаад гэнэт больж хоёрыг өгч байгаа нь дахин дугаарлах хэрэг гарч байна. Урдаараа хүн оруулахаар "алаан" болж байна. Яаж ийж байгаад авна даа... гэсэн хүмүүс СТӨ болон Бөхийн өргөөний гадаа өглөөг угтаж байна.Хонон өнжин байж тасалбар авахдаа саравчин доорхс суудлыг авч чадахгүй болсондоо тэдгээр иргэд бухимдаж байсан. 

 

 

 

Өнөөдөр мөн л 30 хэм хүртэл халах төлөвтэй байгаа. Тэгтэл халуунд ийнхүү дугаарлуулж байгаа нь баяр наадмын  зохион байгуулалт тааруу байгааг нэг талаараа илтгэж байгаа хэрэг юм.  Ядаж наадмын тасалбарынхаа талыг нь интернэтээр, эсвэл хүргэлтээр  худалдаалбал олон хүн талархан хүлээн авах байх. Шагчинд олон тасалбар өгөхгүй  сэргийлэх арга хэмжээг тасалбар хүргэж байгаа байгууллага болон интернэт худалдааныхан хялбараар зохион байгуулчихна.  

Эс бөгөөс өнөөдрийнх шиг эхнээсээ ухаан алдаж, эмнэлэгийн  тусламж авах дүр зураг ажиглагдана. Үүний хариуцлагыг  наадмыг муу зохион байгуулж байгаа нөхөд хүлээхгүй. Жилийн жилд  ийнхүү дугаарлаж иргэдийг шийтгэж байгаа юм шиг чирэгдүүлж байхын оронд техникийн дэвшлээ хуучин аргатайгаа ядаж 50*50 хувьтай ашиглаад үзэхэд буруудахгүй шүү

А.Баярмаа