Засгаас хөөгдөх дээрээ тулаад байгаа МАН-ынхан  АН-ынханд тунирхаад  байнгын хороонд ч суухгүй байна.  Үүний улмаас ирц хүрэхгүй  байнгын  хорооны ажлын албаны хэсэг бүлэг нөхдүүдийг сандаргаад байна.  

Өнөөдөр  Хууль зүйн байнгын хороо,  Төвсийн байнгын хороо ирц бүрдээгүйн улмаас  хуралдааныг эхлүүлж чадахгүй байсан.   Азаар Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж  нар өөрсдийн байнгын хорооны хуралдаанд  ирж ирцийг арай гэж бүрдүүлж эхэлсэн байна.  

  МАН-ын гишүүд  байнгын хороонд Д.Дэмбэрэлээс бусад нь  суухгүй байгааг ирцийн энэхүү зургаас харах боломжтой юм.  

Уг нь МАН-аас УИХ-д суусан гишүүдийн зарим нь төрийн ордон дахь өрөөндөө байгаа л харагдсан.  Тунирхаад  суухгүй байна уу?  Наадмын бэлтгэлээ  хийгээд завгүй байгаад байна уу гэдгийг МАН-ын гишүүд л хариулах биз.