2015оны 07 дугаар сарын 26-ны “Ням” гарагт нийслэлийн хэмжээнд 203 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 138 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 3 ослын улмаас 6 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 4 гарсан.

Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

 

Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 2 жолоочийн ослыг шалгаж байна.