“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа гэхээсээ илүүтэй "Учиртай гурав" уран сайхны киноны орчин цагийн Нансалмаа гэхээр түүнийг хүмүүс андахгүй ээ.

Анх удаа дэлгэцийн бүтээлд тоглосон тэрбээр найруулагчийнхаа сэтгэлийг татаж ирээдүйн ханиатайгаа учирсан. Тэрбээр заяаныхаа ханиар С.Билгүүнийг сонгож удалгүй хосууд уримаа нижгэр хийж байсныг уншигчид санаж буй биз ээ.

 

 

Залуу хосууд хүү, охинтой болж бүл нэмсэн. Загвар өмсөгч бүсгүй хоёрдахь төрөлтийнхөө дараа жин нэмээд байсан бол өдгөө хэвийн жиндээ оржээ. Энэ тухай нь найзууд нь "хөөрхөн бүсгүй маань эргээд мисс болжээ" хэмээн магтаж байна. 

 

О.Ариун