Энэ залууг Т.Баттулга гэдэг. Бид түүнийг жүжигчин Батушка гэдгээр нь илүүтэй сайн таньдаг.  "Буруу эргэлт",  "Гарал угсаа", "Нарны жим", "Эх орон дуудаж байна", "Учрал" зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээсэн. 

Хошин шогийн продакшн дундаасаа хамгийн царайлаг гэх тодотголтой жүжигчин залууг бүсгүйчүүд хамтдаа зургаа авахуулья хэмээн хаа яваа газар нь хоргоодог гэдэг. Тэгвэл тэрбээр ээлжит амрагаараа жүжигчин О.Цэнгэлийг сонгосон уу аль эсвэл жүжигчин бүсгүй бусдын адил хоргоож найрч байгаад хамтдаа "нялуун" зургаа авахуулсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ түүнийг шинэ дэлгэцийн бүтээлдээ хосуудын дүрийг бүтээж байгаа гэх яриа чих дэлсэв. 

О.Ариун