Манай улсад энэ зуны хүндэттэй зочдын нэг нь Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель юм.

Тэрбээр МҮОХ-нд зочилж, ОУОХ-ноос илгээсэн “РИО 2016” олимпийн наадмын урилгыг гардуулж, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөр (Athlete Career Program)-ийг удирдан, үнэтэй зөвлөгөөг өгснөөс гадна Монголын сэлэм сонирхогчдод том бэлэгтэй ирсэн гэнэ.

Клаудия өөрийн 2004 оны олимпийн наадамд оролцохдоо хэрэглэж байсан хувцас хэрэглэл, сэлмээ агссаар Нийслэлд хөл тавьсан бөгөөд өнөөдөр нэгэн сонирхолтой тулааныг жүжигчин Б.Амарсайхантай хийх юм.

Энэ сонирхолтой тоглолтыг Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сард манай улсад болох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд явуулж байгаа аж.