"Дэлхийн мисс 2014" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгийг бид андахгүй танина. Тэрбээр "хамгийн түрүүнд цаг хугацаа хэрэгтэй. Энэ тэмцээнд явах оролцогчдоо багаар бодоход гурван сарын өмнө тодруулмаар юм байна. Цаг хугацаа хэдий уужуу байна, тэр хэрээр амжилттай бэлтгэх хугацаа ихэснэ. Хоёрдугаарт, монголчууд маань энэ л эрчээрээ дэмжлэгээ бууруулахгүй улам ч уухайлан дэмжээрэй. Тэр хүн эх орноо төлөөлөн ганцаараа явж байгаа ч ард нь шүүмжлэхээс илүүтэй дэмжих ард түмэнтэй байх нь том урам болно. Гуравдугаарт гэвэл явахаар болсон оролцогчдоо хувийн гэмээр хэлмээр зүйлс гардаг юм билээ" хэмээн дараагийн дэлхийн мисст оролцох бүсгүйчүүддээ захиж хэлж байсан удаатай. 

 

Т.Батцэцэг мисс болон загвар өмсөгч бүсгүйчүүдийг хөнгөн явдалтай гэсэн яриатай санал нийлдэггүй. Дэд миссийн титэм хүртсэнээс нь хойш түүнд хэд хэдэн бизнесменүүд тиймэрхүү санал тавьсан ч зөвшөөрөөгүй гэдэг. Ингээд түүний фотог сонирхуулж байна. Түүний өөрчлөлтийг гэрэл зургаас нь тод харагдана. Гэхдээ гоо сайхны хагалгаа бол биш гэдгийг анхаарах нь илүүц биз.

 

О.Ариун