Урлагийн сайхан хосуудын нэг бол О.Бат-Өлзий, ССарантуяа нар. Тэдний мэргэжил удам дамжиж хүү Б.Тамир нь жүжигчин болсон. Урлагийн гэр бүлийн залгамжыг Б.Тамир, Г.Золзаяа нар үргэлжлүүлэхээр хайрын романс эхлүүлсэн ч тэдний амьдрал бүтээгүй юм. 

Хосууд дуулиан шуугиантайгаар хоёр тийш болж, бяцхан охиноо Б.Тамир ээж дээр нь үлдээж, уран бүтээлийн замаа хөөсөн. Нэг хэсэгтээ салсан хосууд шар хэвлэлийн "баатар" болон хувийн амьдралын асуудал нь олонд дэлгэдсэн билээ. Харин Б.Тамир, Г.Золзаяа нар хэдий салсан ч  хайртай ганц охин нь холбодог. Тэд бие биеэ нэг хэсэгтээ харахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд сав л хийвэл цахим ертөнцөөр маргаан дэгдээж байсан. Тэгвэл өдгөө салсны дараах амьдралдаа хүлээцтэй хандахаар шийдсэн бололтой. Жүжигчин залуу охинтойгоо уулзаж, хамтдаа гэрэл зургаа хүртэл авахуулах болжээ. 

Хөөрхөн охин нь "яг ээж болж байна шүү" хэмээн найзууд нь сэтгэгдлээ хуваалцав.

О.Ариун