Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг "9009", "Хайрлаж болох уу", "Валентины захидал", "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан", "Би эмэгтэй хүн", "Анирлагч" зэрэг кинонд тоглосоноор нь илүүтэй танина.

Мисс бүсгүйн  хайртыг "Mixx" хамтлагийн дуучин Темпо буюу Б.Болдбаатар гэдгийг уншигч та бүхэн сайн мэднэ. Фэнүүд нь тэднийг "хөөрхөн" хосууд хэмээн ам сайтай байдаг. Тэгвэл энэ удаад Темпо түүнд зориулан "Шүүдэрхэн" клипээр бэлэг барьжээ. Түүний уг клипийг Youtube хуудаснаас одоогоор устгасан байгаа бөгөөд П.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа нийтэлж олны хүртээл болгосон. Зөвхөн цахим хуудсаар нь уг клипийг 60 мянган хүн үзжээ.

 

 О.Ариун