Анхны бие даасан тоглолтоо хийж фэнүүдээ баярлуулсан С.Бичүүг шүтэгчид цөөнгүй бий. Нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд тун идэвхтэй оролцдог нэгэн. Урлагийнхан дундаас тоотой хэдэн хүн энэ нийгмийн талаар шүүмж болоод өөрийн чөлөөтэй илэрхийлж бусдыгаа уриалан дууддаг. Тэдний нэг нь дууч залуу муухай зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй бөгөөд өөрийн бодлоо найзуудтайгаа хуваалцчихдаг юм.

Түүнийг гэр бүлээрээ аялаж явах үеэр нь голын усанд машинаа угааж, элдэв хараалаар булсан бүдүүлэг нөхөдтэй ёстой л “нэгийгээ үзсэн”  хэмээн нэг хэсэг шуугиад авсан. Энэ тухайгаа тэрбээр “Голын эрэг дээр жаахан суучихъя гэхээр яг хажууд давхиж ирээд усны захад машинаа угаагаад байх юм. 

Харин энэ удаад тэрбээр "Хөдөөнөөс ирсэн оюутнуудыг доромжилсон постууд их байна. Тэд ирээдүйд Монгол улсыг хөгжүүлэх том мэргэжилтнүүд байгаа гэдэгт би итгэж байна" хэмээлээ. 

 

Түүнийг дэмжин дуучин Акбота "Адилхан Монголчууд байж хөдөө, хот гээд ялгаад байдаг юм. Ухамсаргүй хөдөөнийхөн халтар, бүдүүлэг хотынхон гоё гэсэн юм байхгүй. Хувь хувийн ухамсар л мэднэ ш дээ. Тэр хүн ямар байхыг" гэсэн юм. Харин цахим найзуууд нь "хөдөөний гээд байсан оюутнууд нь сургуулиа төгсөөд төрийн түшээд болоод хотынхон цагаан царайтнууд нь лааз өшиглөж байгаа биз дээ" гэв.

Д.Ана