Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж, Мөнхжин охиноо төрүүлсэн. 

Тэрбээр хоёрдахь амьдралаа “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганбаяр гэгчтэй зохиосон юм. Топ бүсгүй хоёр дахь охиноо төрүүлээд урлаг, загвараасаа хөндийрсөн бол өдгөө хүүгээ өлгийдөн авсан халамжит ээж.

Гурван хүүхдийн ээж болж ханьдаа хүсэн хүлээж байсан хүүг нь төрүүлж өгсөн Пүүжээ өөрийн бие галбиртаа илүү ихээр анхаарч эхэлсэн талаар өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл тэрбээр иогоор хичээллэж гуалиг төрхөө "төгс" болгожээ. 

Д.Ана