Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ.  Тэрбээр заяаныхаа ханиар Э.Туулыг сонгож гурван хүүхэдтэй болсон. Тэгвэл хосууд одонгийн хүүхдээ өлгийдөн авсан гэнэ шүү. 

Энэ талаараа түүний гэргий "Хайрт найз нар минь! Өчигдөр бид 2 гурав дахь хүүгээ өлгийдөн авлаа. Аав нь хүүгээ эмчээс нь авах гээд тэсэн ядан хүлээж байна. 

Хүний амьдрал нэг бодлын маш их хялбар юм. Энэ миний урд зогсож байгаа өөр нэг айлд өсч торнисон энэ хүн миний нөхөр болоод бид 2 нэг нэгэндээ ямар их жаргал бэлэглэнэ вэ..." хэмээн олонд дуулгав. 

Хосууддаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

О.Ариун