Дуучин Ч.Цэлмүүнийг танихгүй хүн гэж үгүй ээ. Тун чиг завгүй түүнийг найзууд нь уйлуулсан гэнэ шүү. 

"Ихэнх танихгүй хүмүүсийн мессэж нь автоматаар спамруу орчихдог юм. Сая л хүмүүсийн цаг зав гарган сэтгэлээ хуваалцаж, урам зориг хайрласан үнэхээр үгээр хэлэхэд ч бага тэр л үгсийг уншиж суулаа... Танихгүй хэрнээ надад тэгэж их итгэж, хайрлаж, миний хийсэн дуу, миний хэлсэн бас хийсэн бүхнийг тэгэж их анхаарч, урам авч, хайрладагт би талархаад ч барашгүй нь... Та бүгдийн үгсийг уншаад сүүлдээ итгэхгүй, нулимс урсаад л... Би ч яахав дээ... Хүн л юм хойно алдаа дутагтдалтай, мэдэхгүй бас чадахгүй... гэхдээ хүний өчүүхэн ч хамаагүй сайныг олж харж чаддаг та нарт маш их баярлалаа!

Зарим сэтгэгдлүүдийг уншаад санаа ч зовох шиг... Миний амьдралд инээмсэглэл, баярын нулимс, итгэл найдвар, зөвлөгөө мөн урам өгч байгаа та нарт болдог бол хэрхэн хүндэлж, талархаж буйгаа харуулахсан! Хажууд байхгүй, байнга таарахгүй, огт танихгүй хэдий ч сэтгэл зүрх тань надтай хамт байгааг мэдэх тэр л мэдрэмж дэндүү хайр татам! Хүмүүс "од" гэж ярьдаг бол би бол тэр од мод биш шүү! Үнэхээр зүйрлэмээр байвал намайг "сар" гэж бод. Сар нарны тусламжтайгаар харанхуй тэнгэрт гэрэлтдэг шиг та нар миний амьдралд байгаа учраас л би энд байна. Би мундаг, чаддагтай биш та нар дэмждэг учраас би урам зоригтойгоор алхдаг! Үүрээр уг нь ажлынхаа шугaмаар Дархан явах ёстой тэгсэн шөнө дунд энд нус нулимстайгаа холилдоод суулгаж чадсан та нарт би хайртай шүү" хэмээв. 

 

Д.Ана