Ийм үгийг та урьд нь лав сонсож байсан байх. Хүнсний зүйл адилхан харагддаг эрхтэндээ илүү сайн нөлөөлдөг гэнэ. Тохиолдол гэж үү? Байж болох л юм. Гэхдээ дэндүү олон тохиолдол юм даа.

Лууван – нүд

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Лууванг нимгэн хэрчээд нүдтэй хичнээн адилхан болохыг нь хараарай. Бараг солонгон бүрхэвч хүртэл байгаа биз. Гол нь лууванд байх витаминууд болон бета-каротин зэрэг антиоксидууд нь нас ахисан хойно хараа муудахаас сэргийлдэг юм байна.

Самрын хушга – тархи

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Хушганы нугалаа атираа ч бүр яг тархи л даа. Хушганд их хэмжээгээр агуулагдаж байдаг омега-3 буюу тосны ханаагүй хүчил нь тархины жигд ажиллагааг хангахад тустай гэнэ.

Ногоон майлз – яс

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Ногоон майлзны урт нарийхан гол нь ястай тун төсөөтэйгээс гадна маш хэрэгтэй ургамал юм байна. Учир нь ясыг эрдэсжүүлж байдаг цахиурын гол түүхий эд нь ногоон майлз гэнэ.

Авокадо – умай

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Авокадо жимс нь хэлбэр дүрсээрээ үнэхээр умайг санагдуулна. Умайн хүзүүний дисплази өвчнөөс сэргийлэх фолийн хүчил энэ жимсэнд их хэмжээгээр агуулагдаж байдаг.

Нялцгай биетэн – эр бэлгийн булчирхай

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Нялцгай биетнүүд эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр сайн нөлөөтэй болохыг нэг бус удаагийн судалгаагаар баталжээ. Тэдэнд эр эсийн чадавхийг сайжруулдаг фолийн хүчил болон цайр ихээр агуулагддаг юм байна.

Грейпфрут – хөх

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Нимбэгтэй төстэй цитрус болон бэрсүүт жүрж нь эмэгтэй хүний хөхтэй адил харагддаг нь бас тохиолдлын хэрэг биш бололтой. Хөхний хавдраас сэргийлдэг «лимоноид» гэдэг бодис эдгээр жимсэнд их байдаг аж.

Улаан лооль – зүрх

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Улаан лоолийг хуваагаад харвал зүрхний бүтцийг санагдуулам зураг гарч ирнэ. Ликопин гэдэг бодисын хүчээр томат зүрх өвчлөх эрсдлийг багасгаж өгдөг аж. Дээрээс нь бага зэрэг оливийн тос, эсвэл авокадо жимс нэмчихвэл ликопины үйлчилгээ бараг 10 дахин өсдөг гэнэ.

Улаан дарс – цус

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Цустай адил харагддаг улаан дарс нь антиоксидууд болон полифенолаар баялаг. Бага зэрэг улаан дарс уучихвал та холестерины эсрэг хамгаалалт хийчихлээ гэсэн үг. Түүнчлэн улаан дарс цус шингэлж, цусны булэгнэлтээс хамгаална.

Имбирь – ходоод

“Юу иднэ, түүнийгээ нөхнө “

Имбирь ходоодтой адилхан бөгөөд бөөлжис хутгах, дотор муухайрах үед тус болдог гэдгийг хүн бүр мэднэ. Мөн үрэвслийн эсрэг, антиоксид үйлчилгээтэй гингерол гэдэг бодисыг агуулж байдаг. 

 

Эх сурвалж: Viva.mn