Жүжигчин Бат-Өлзийгийн хүү драмын театрын залуу жүжигчин Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоо үүсгэж байсан Н.Мөнхсоёлыг уншигчид "Хөлтрөг", "Фейсбүүк од", "Мөрдөгч" зэрэг олон бүтээлд дүр бүтээснээр нь мэдэх биз ээ.

Тэгвэл тэрбээр өчигдөр нэгэн иргэнийг гарцаар гарч явах үед нь дайрах шахсан бололтой. Тодруулбал, Paparazzi+Traffic Mongolia фэйж хуудас дээр "Өнөөдөр гарцан дээр дайруулчих шахлаа. Тэгээд бас дээр нь шалдан гуйлгачнаар минь дуудаж доромжлоод бас энэ залуу намайг зодно гэнээ, харж байсан цагдаа нь арга хэмжээ ч авсангүй явуулчихлаа.‪#‎жүжигчинНМөнхсоёл‬ . ЖООХОН СОЁЛТОЙ БАЙЖ, ГАРЦААР ГАРЧ БАЙГАА ХҮН ГУЙЛГАЧИН БИШ ШҮҮ."  гэж нийтэлжээ. 

Энэхүү цахим хуудаст жолооч болон зорчигч нар дүрэм зөрчсөн нөхдүүдийн талаар нийтэлж замын цагдаа арга хэмжээ авдаг юм.