Загвар өмсөгч О.Амгаланбаатар  “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн,  орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн "Содура" кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэднэ. 

Түүнийг ааш зангийн хувьд биеэ тоосон их зан гаргаад байхгүй, өөрийнхөөрөө л байдаг гэж ойр дотныхон нь ярьдаг. Тэрбээр өчигдөр шинэ уран бүтээлийнхээ нээлтийн үеэр  хөдөлмөрийн алдар медалиар шагнуулжээ.