Одоогоос зургаан жилийн өмнө “Шуранхай” нэртэй хамтлаг хэмээх этник хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг гурван бүсгүй тайзан дээр гарч ирсэн билээ. Багагүй хугацаанд уран бүтээл хийсэн тэд амьдралын замаа хөөж, хамтлагаа тараасан гэж хэлж болно. 

Уртын дуучин мэргэжлээр СУИС-ийг дүүргэсэн дуучин Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг, Б.Номин-Эрдэнэ нар өдгөө өрх гэрийнхээ үүргийг хүлээсэн эзэгтэй нар болжээ. Г.Эрдэнэчимэгийн хувьд Гавьяат жүжигчин С.Жавхлангийн гэргий болж, “Монголоороо” төвийн тэргүүнээр ажиллаж байгаа бол Д.Үүрийнтуяа хань Д.Жавхаасайхантайгаа хамтран уран бүтээлээ хийгээд тун завгүй яваа. 

Тэгвэл Улсын филармонийн дуучин болсон Б.Номин-Эрдэнийн хувьд одоогоор гэртээ охин үрээ өсгөх үүрэгтэй суугаа эх хүн. Тэрбээр Түвшинжаргал гэдэг залуутай ханилж, хөөрхөн охинтой болсон. Саявтар дуучин бүсгүй амьдралд их уян хатан хандаж, уйланхай нэгэн болсноо найзууддаа нуулгүй ярьжээ. 

“Би охинтой болсноосоо хойш их уйланхай болсон. Өрөвдөлтэй, өр өмөрсөн мэдээ, мэдээлэл уншаад л мэлмэрүүлдэг дутагдалтай нэгэн болсон шүү. Хүүхэдтэй болохоор хүн тийм болдог юм биш үү?” гэж ярьсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn