Rokit Bay хэмээн өөрийнхөө уран бүтээлийн нэрийг хайрласан энэ залууг хип хоп сонирхогчид андахгүй сайн танина. Түүний жинхэнэ нэр нь О.Баярсайхан. Анх тэрээр 2007 оны үед асуулт форумаар олонд танигдсан. 

Түүний нэрний утга Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан гэдэг. Энэ нь Баяраа гэж нэрний минь эхний үе. Бас нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг гэж нэгэнтээ тайлсан юм.

Тухайн үед тэр “Nevalast” гэдэг нэртэй байсан бөгөөд түүний гол өрсөлдөгч нь “Realyeyzzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэл дээр дисслэдэг байжээ. Тэгвэл өдгөө шүүгчийн ажлыг амжилттай гүйцэтгэхээр эхлүүллээ. Тодруубал, авьяаслаг Монголчууд нэвтрүүлэг Монгол HD сувгаар өчигдөр эхэлж олны хүртээл болов.

Тус шоу нэвтрүүлгийн анхны дугаарт түүнийг гайхашруулж, нүдийг хужирласан оролцогч бүсгүй сэтгэлийг нь огшуулж амжлаа. Реппер залуугийн нүд орой дээрээ гарч эр хүний зогтой харцаар харж буйг хийлч Дээгий болиулж ч чадаагүй юм шүү. 

Д.Ана