"Exclusive"  компанитай татварын асуудлаас болж үүдээ барих гэж буйгаа зарлаж олонд үнэгүй хувцас тараана хэмээж нийгэмд нэлээдгүй шуугианыг тариад авсан. 

120 сая төгрөгийн үнэ бүхий хувцас үнэгүй тараахаар боллоо гээд жиргэж олны цуглуулсан Г.Майцэцэг "Жексон амьд гэдэг шиг бид ч амьд дампуурахгүй" хэмээн мэдэгдэв. Уг асуудал Ерөнхий сайдын чихэнд хүртэл хүрч тэднийг хүлээн авч уулзалт хийсэн билээ.

Уг уулзалтын үеэр “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадам нарын нүүр тулсан. Өчигдөр Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Бадамаас цагаан хадаг барьж, уучлал гуйсан тухайгаа твиттэрт жиргэв.

Энэ тухай Д.Бадамаас тодруулахад, "Өчигдөр хуралтай байх үеэр цагаан хадаг бариад ороод ирсэн. Өмнө нь болсон хар муу зүйлсийг ингээд мартацгаагаад эвлэрье гэж ирсэн. Би хариуд нь хэвлэлээр намайг болоод татварын албыг чи багагүй гүтгэж доромжилсон. Надад цагаан хадаг бариад яахав. Чи энэ бүхнээ албан ёсоор хэвлэл мэдээллүүдээр хэлж, засч залруул гэж хэлсэн. Уг нь надаас ингэж уулчлалт гуйж байх үед нь ТВ8 телевиз байсан. Яагаад гаргахгүй байгааг нь сайн мэдэхгүй юм" гэлээ. 

Ямартай ч Монгол улсын хоёр иргэний үл ойлголцол зөвшилцөлд хүрч цагаан хадгаар төгсөв бололтой.

О.Ариун