Жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргалийг залуус андахгүй сайн таних биз ээ. “Ийм нэгэн дурлал”, “Сая километр”, “Луйварын хот”, “Франц үнсэлт” зэрэг уран сайхны киноны гол дүр, “Юндэн Гөөгөө”-д дүрээ бүтээсэн нэгэн. 

"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаатай хамтран амьдарч гүнжтэй бослон ч үүрдийн хайр байгаагүй юм. Тэгвэл саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ам нээжээ.

Тэрбээр "Миний анхны хайр дуучин Эгшиглэн байлаа. Жинхэнэ нэр нь Болортуяа. Манайх Майхан толгойд лагерт гардаг байхад Эгшиглэн бид хоёр байшингийн дунд тоглож өссөн хүүхдүүд л дээ. Мойлон хар нүдтэй, цав цагаан царайтай, дэндүү хөөрхөн охин байсан. Цаг хугацаа явах тусам юмс өөрчлөгддөг гэгчээр одоо өөр болсон л доо. Тэр үед би тавдугаар анги байсан, харьцангуй хожуу хайр дурлалтай учирсан байгаа биз. Гэтэл одооны тавдугаар ангийн хүүхдүүд бэлгийн харьцаанд орчихсон байгаа шүү. Энэ бол энэ цаг үеийн эмэгнэл, интернэт хэвлэл мэдээллийн гай. Эсрэг хүйстнээ сонирхох гэдэг мэдрэмжийг би Эгшиглэнгээс анх авч байлаа” хэмээн дурслаа.

Д.Ана