Загвар өмсөгч О.Амгаланбаатар  “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн "Содура" кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэддэг болсон Сүүлийн үед дэлгэцийн бүтээлд эрэлт хэрэгцээтэй залуусын тоонд багтах болсон тэрбээр саяхны нэг өдөр сохор болзоонд явжээ.

 

Нүдэнд дулаахан сайхан бүсгүйтэй болзох болсон учрыг тайлвал, түүний тоглосон кино группын нэгэн гэнэтийн бэлэг байсан аж. Бид гурвын болзоо кино дэлгэцэнд гарч эхлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тус киног үзэгчдийн дунд тэмцээн зарлан гол дүрийн жүжигчидтэй болзох азтай нэгэн нь уг болзоонд явсаар байгаа юм.