МУГЖ, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг үзэсгэлэн гоо, авьяасаараа хүн бүхний хүндлэлийг хүлээдэг жүжигчин бүсгүй. Тэрбээр ганц охинтой. Өчигдөр түүний төрсөн  төрсөн өдөр тохиосон юм. Хорвоод мэндэлсэн азтай, баяртай өдрийн хамгийн сайхан бэлэг нь охиных нь бэлэг байсан гэнэ. 

"Хайрт охин үр минь ээждээ төрсөн өдрийн бэлэг явуулжээ...Чамдаа хязгааргүй их баярлалаа...Үнэхээр гэнэтийн сэтгэл уярам, хайр хvргэм бэлэг байна аа...хайртай шүү..."хэмээв.

Түүний хайр татам охин нь усан сэлэлтийн мундаг тамирчин. 

Д.Ана