"Мөнхийн залуу" гэгддэг топ модель бүсгүй 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Арван жилийн ширээнээс салмагц, анхны нөхөртэйгөө учирч айл гэрийн эзэгтэй болж байсан ч амьдрал нь бүтэлгүйтсэн. Гэхдээ амьдралдаа ганцаараа хэмээн гуниж гутралгүй залуу төрхөөрөө өөрийгөө чимэн гунхаж яваа.

Түүний гоо сайхны  нууц олны анхаарлын төвд байдаг.  Сүүлийн жилүүдэд тайзнаасаа илүүтэй дэлгэцийн бүтээлд хүчээ сорьж чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ олонд харуулах болсон билээ. Тэгвэл тэрбээр шүүгчийн ажлыг гаргуут хийдэг бололтой. Саяхан болсон Орифлеймын  нэгэн арга хэмжээний шүүгчээр ажилласан тухай ойрын эх сурвалжаас нь олонд дэлгэв.

О.Ариун