Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийг өдгөө танихгүй хүн үгүй.  Тэрбээр заяаныхаа ханиар  Э.Туулыг сонгож гурван хүүхэдтэй болсон. Анжигана" группын хатагтай Э.Туул одонгийн хүүхдээ өлгийдөн авсан.

"Шөнө дунд хүү минь сэрээд уйлахад 'Өө хүүгээ өлсөөчихөв үү дээ ' гэж бодогдон, жоохон дуг хийсэндээ өөрийгөө зэмлэн барин хүүгээ харангуут дэлхий ертөнцийн хамгийн том энх амгалангийн гайхамшиг хэвтэж байх юм даа...
Ээж хүн болно гэдэг эмэгтэй хүн бидэнд зарим талаараа амаргүй ч дуусашгүй, зогсолтгүй ундрах тэр нэгэн онцгой хайрлах сэтгэл хамгийн сайхан мэдрэмж юм даа..." хэмээн бага хүүтэйгээ хамтдаа авахуулсан зургаа дэлгэв.

Д.Ана