Сонирхогчдын боксын ДАШТ тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Энэ жилийн ДАШТ олимпын өмнөх жил гэдгээрээ тун хариуцлагатай тэмцээн болдог. Манай улсаас дөрвөн тамирчин оролцох эрхээ аваад байгаа юм.

Харин гэмтлийн улмаас ДАШТ-д оролцох эрх олгох Азийн АШТ-д оролцож чадаагүй У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-д оролцуулах хүсэлтийг манай холбооноос AIBA-д гаргаад байсан билээ. Тэгвэл энэ талаар Э.Бадар-Ууган "У.Мөнх-Эрдэнийг дэлхийн боксын холбоо буюу AIBA-с  дэлхийн аваргын тэмцээнд оруулж өгөхгүй хүсэлт явуулсан боловч боломжгүй гэдэг хариу ирлээ. Монгол улсаа төлөөлж энэ удаагийн аваргад оролцох эрхээ авсан дөрвөн тамирчиндаа амжилтын дээдийг хүсье, амжилтын төлөө хамтдаа шүү урагшаа" гэлээ.