Их аварга Д.Дагвадорж Хятадын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч, Хятадын тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Жак Матай оройн зоог хамт иджээ.

Тэрбээр энэ талаар “Токид “Аlibaba” группын захирал Жак Матай Домогт Чионофужигийн ресторанд хоол идэв ээ” хэмээн цахим найзууддаа дуулгав. Тус группын үүсгэн байгуулагч Жак Мат ч мөн түүнтэй авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Хятадын чинээлэг эр Ши Ю Жү Асашёорюү аваргаар массаж хийлгэж байгаа мэт зургаа тавьжээ. Тэгэхдээ “Энэ нөхрийн гар нь их хатуу. Намайг гэмтээчих шахлаа” гэсэн бол хятадын өөр нэг баян Ма Юнь “Би Асашёорюүгаар Ма даргадаа массаж хийлгүүлэв. Үхэр мэт Аса-гийн тэнхээтэй гар түүнийг нухаж байна. Хэзээ “тас” гэх дуу гарах бол” ... гэх мэт тайлбартайгаа зургуудаа оруулсан нь шуугиан дэгдээж олныг талцуулсан юм.

Харин Их аварга тэрхүү оройн хоолныхоо зургийг “Базнаа чамайг” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн бөгөөд цахимд гараад байгаа зурагныхаа талаар “Наргиа, наргиа” гэсэн хэмээн товчхон хариултыг өглөө.

Д.Ана