Монгол улсын Алдарт уяач Д.Хишигжаргалтай цөөн хором хүүрнэлдсэнээ уншигчиддаа хүргье. Тэрээр энэ жилийн баяр наадмын хурдан морьдын манлай болж шарга хязаалангийн нь түрүүлсэнээр Монгол Улсын Манлай Уаячын болзлыг хангаад байгаа юм.

-Энэ жилийн баяр наадмын хурдан морьдын манлай болж шарга үрээ тань түрүүллээ. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд шарга үрээ маань түрүүлж, Монгол улсын Манлай уяач цолны болзлыг хангаж байгаа юм. Сэтгэл маш өндөр байна. Монголынхоо нийт ард түмэн баяр наадмын мэндийг дэвшүүлье.

-Шарга үрээ өмнө нь ямар амжилт үзүүлээд байгаа билээ? Хаанахын угшилтай адуу вэ?
-Шарга үрээ даагандаа Ардын хувьсгалын 90 жилийн баяр наадамд аман хүзүүлж, Дундговь аймагт болсон “Эх мандал 2012” говийн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалж, энэ удаад ийнхүү түрүү магнай боллоо.

-Хаанахын угшилтай адуу билээ?
-Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу байгаа юм.

-Баярлалаа. Сайхан наадаарай.