Дуучин Нарагийн зөвлөгөөг дагадаг бүсгүйчүүд олон. Тэгвэл тэдний зарим нэг нь түүнээс турах аргын талаар маш их асуудаг бөгөөд залхуутай байдаг гэнэ шүү. Энэ тухай "Бүсгүйчүүд маань их асуух юмаа мэссэнжрээр, байнга л мэжик спа яг тураах уу та яг тэднийхээр турсан юм уугаад. Уучлаарай яг үнэндээ ийм төрлийн асуултаас үнэхээр залхаж байнаа!!!
Ер нь хүн өөрөө хичээгээд турахаа хүрвэл мэжиктэй мэжикгүй л турна. Харин турахгүй амар хялбар арга хайгаад нэг газар сайхан илүүлээд л турахыг хүсвэл турахгүй ээ!!!
Мэжик спа ч бай фитнэс ч бай юу ч бай 80% нь буюу гэртээ очоод ам руугаа юу хийхээс таны тарга турга хамаарнаа.
Тэгээд бас энэ нэг ийм мода явагдаад байгаа юм уу хаашаа юм, дөнгөж төрсний дараа мөртлөө гоё сайхан харагдлаа гэж хэлүүлдэг магтуулдаг. Хүн бүрийн бие организм харилцан адилгүй заавал тэнд гоё сайхан байгаатай адилхан болох гэж өнөөдрөө мэдрэхгүй турахын төлөө үхэн хатаж яах гээд байгаа юм!!!!
Үр удмыг нь төрүүлж өгчихөөд байхад элдэв тарга турга ярьдаг нөхөртөө ойлгуул, бас өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарж тодорхой хугацаа өнгөртөл тайван амарч тэнхэрхээ бодоочээ ээжүүдээ!!!!
Төрсөн эмэгтэй 3н жилийн дотор буцаж хэвэндээ ордог гэдгийн байлаа, битгий тэгээд нийгмийн элдэв рекламанд хошуураад элдэв тураах цай кофе гээд эрүүл мэндээ золиослоочээ. Ядаж хүүхдээ 1 нас хүргэчихээд өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнөө хийж эхлэх нь дээр ш дээ.

Ер нь эмэгтэй хүний жаргал Victoria's secret-н эмэгтэй шиг биетэй байснаар биш өөрөөрөө байхдаа өөрөөсөө, үр хүүхэд гэр бүлээсээ авдаг таашаал байдаг болхоос гоё сайхнаараа дуудуулснаар аз жаргал тодорхойлогдохгүй ээ бүсгүйчүүдээ" хэмээсэн нь олон мянган бүсгүйчүүдээс "мундаг" гэсэн үнэлгээг авлаа.

Д.Ана