Дорноговь аймаг дахь Хилийн 0168 дугаар ангийн Ханги хилийн боомт хамгаалалтын заставын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын талаас унадаг дугуйтай нэг хүн улсын хил зөрчин орж ирснийг боомт хамгаалалтын заставын байлдагч Г.Дашдондог илрүүлэн заставт мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу заставын дарга, ахмад Л.Доржоор ахлуулсан тусгай томилгоот бүлэг уг зөрчигчийг цаг тухайд нь хилийн зурваст саатуулан улмаар уулзалтаар БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө. Мөн Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн дугаар заставын чиглэлээр автомашин уналгатай хоёр хүн ан хийх зорилгоор зөвшөөрөлгүй явж байсныг хилчид илрүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Сүүлийн үед бэлчээрээр мал хилд тулах явдал таслан зогсоогдохгүй байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0245, 0101 дүгээр ангийн хариуцсан хилийн хэсгээр нутгийн ард иргэд малаа хариулагагүй орхисны улмаас 66 тооны үхэр, 21 тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсан байна. Хилд тулсан малыг хилчид илрүүлэн эздэд нь хүлээлгэн өгч, ЗХТХ-ийн дагуу торгууль ногдуулжээ.