Хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрсдийн хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрөө зориулан яваа авъяаслаг залуу уран бүтээлчид болох "Шинэ үе" продакшны жүжигчин МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар өчигдөр уран бүтээлийн хамтарсан тоглолтоо дүүрэн үзэгчтэйгээр дуу хуур, инээдээр цалгиулав.

Уран бүтээл, хувийн амьдралаа хослуулан яваа дууч бүсгүй өнгөрөгч зургадугаар сард бүл нэмж охинтой болсон билээ. Түүний насны ханиар Г.Амарсанаа гэх залуу тодорсон. Анхны үрээ өлгийдөн авсан залуу хосууд олны танил эрхэмүүдийн моодыг дагаж, хүүхдийнхээ нүүрийг хөгжилтэй зургаар халхалж байсан.

Тэгвэл өчигдөр оройн тоглолтын хөшигний ард түүний бяцхан охин дэмжиж байсан гэнэ шүү. Охин аавтайгаа тун адилхан юм аа.

О.Ариун