Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрийн худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн ашиглалтийн талбайн 5 метр ухсан нүхэнд хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 3 иргэн шороонд дарагдсан байна. Тодруулбал ргэн М /39 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, А / 30 настай эрэгтэй/ нар шороонд дарагдаж, тэдний цогцсыг 2015.10.15-ны өдрийн 05:57 цагт гаргасан байна. Улмаар цогцсыг Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, хэргийг шалгаж байгаа ажээ.