Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айдасын даваа”-нд газар хатуу хучилтттай автозамын зорчих хэсэгт “Интер транс” ХХК-ийн эзэмшлийн 35-25 УНК улсын дугаартай шатахуун ачсан автоцистерн онхолдож түлш асгарсан байна. Тиймээс Онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж, түлш асгарсан хөрсөн дээр шороо асгаж, автоцистернийг татаж босгосон байна.

Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.