Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, Зөвлөлт холбоот улсын Гавъяат тамирчин дэлхийн зуун жилийн бөхийн од, ХХ зууны манлай Монгол бөх, сурган хүмүүжүүлэгч ухааны доктор, профессор дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит улс аймаг цэргийн цолтой 224 бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнөө 11 дүгээр сарын 7-ны өдөр 14:00 цагаас болох нь ээ.

Энэхүү барилдааны үеэр Аварга Баянмөнхийн санаачлагаар бөхчүүдийн дунд сугалаа явуулж азтай нэгэн бөхийг шалгаруулах юм. Мөн үзэгчдийн дунд сугалаа явуулж азтанг тодруулах нь ээ. Их аваргаын нэрэмжит барилдаан учир шагналын хувьд нүнжигтэй байх нь дамжиггүй биз ээ. Иймд бөхийн хорхойтой монгол түмэн та бүхнийг ирэх сарын 7-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө хүрэлцэн ирэхийг урьж байна.

www.Urlag.mn