Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнай. Тэрбээр "Маск" продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа авьяаслаг уран бүтээлчдийн төлөөлөл.

М.Баярмагнайх гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Энэхүү баярт мэдээгээ өөрийн найзуудтайгаа хуваалцсан бөгөөд "Охин минь хүмүүний сайхан орчлонд тавтай морил. Ам бүл тавуулаа боллоо. Ханьдаа баярлалаа" гэлээ.