Уснаас хуурай гарахын тулд намаасаа гардаг хувиа хичээгчдийн цувааг Д.Тэрбишдагва үргэлжлүүлэх нь
2016/01/14
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа гүйцэтгэх товчоонд албан ёсоор гаргажээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадад яваа тул түүнд хариу өгөөгүй байгаа юм байна. Энэ ч байтугай намаас хүртэл гарах гэнэ.
Д.Тэрбишдагва нэгэн цагт түүний “бөгсийг долоож явсан” атлаа сонгуулийн өмнө яагаад ингэх болов. Уг нь АН, МАН хоёр ирэх сонгуульд ирээдүйгүй байгаа бөгөөд МАХН хүчирхэгжиж, сонгуулиар нэлээд том ялалт байгуулж болзошгүй тул эрх баригч намаас МАХН-ыг хөнөөх олон ажил хийж байгаа юм билээ. Тэгвэл олон янзын арга сэдэн хар пиар хийж, бие биенийхээ толгой дээр гишгэлэн өгсөхөөр зэхэж, Н.Энхбаярыг унагах ажиллагаа эхэлсэн хүнд үеийг далимдуулан Д.Тэрбишдагва дээш гарахаар ийнхүү зэхжээ.
Учир нь нууц гэх бичлэгийг олон нийтэд харуулж, Н.Энхбаяр болоод түүний эхнэр Цолмонгийн “муухай” үнэн төрхийг ил болгосон энэ цагт Д.Тэрбишдагва эр хүний шинжгүй зан гаргаж байгаа нь улстөрийн бодлогоор дайран дээр давс нэмж буй хар пиар гэж ойлгож бас болох юм.
Тодруулбал Н.Энхбаярын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үеэр ярьж байсан олон нийтэд ил болоогүй, бичлэгээс хасагдаж үлдсэн хэсгийг цахим ертөнцөд тараасан билээ. Үүнийг “Херо”-гийн Баатар өчигдөр хэвлэлийн хурал хийж, тайлбарлахдаа “уг бичлэгийг хулгайд алдсан. Шүүх хяналтын байгууллагаар шалгуулна. Маш том бүлэглэл манай нэвтрүүлгийн хэд хэдэн бичлэгийг хулгайлсан” гэв.
Түүний энэ ярианд ард түмэн итгэхгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Угаас Д.Тэрбишдагва сүүлийн нэг жил гаруйн хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяртай байр суурь зөрөлдөх болсон талаараа өнгөрсөн жилүүдэд цухуйлгаж байсан. Мөн УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болох түүний саналаас ч татгалзсан аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Тэрбишдагва зөвхөн дэд даргаасаа татгалзаад зогсохгүй, МАХН-аас гарах гэж байгаа юм билээ. Тэрбээр Архангай аймагт МАН-аас нэр дэвшихээр шийдсэн аж.
Тэгэхээр Н.Энхбаярын нэр хүнд ганхаж буй долоо хоногийн дундуур ийм шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлж буй Д.Тэрбишдагвын гол зорилго нь Архангайчуудад таалагдах болж таарлаа.
Бусдыг харлуулж, өөрийгөө голоос нь сугалах гэсэн увиагүй улстөрчдийн сонгуулийн хорон ажиллагаа ийнхүү эхэлсэн байгаа юм. Уг нь яг үнэндээ МАН болон АН, МАХН, Н.Энхбаяр Д.Тэрбишдагва нар аль нь ч ялгаагүй “Хар хэрээ” байтал өөрсдийгөө “Цагаан тагтаа” болгож харагдуулах бүх төрлийн аргыг ашиглаж байна.
Өмнөх жилүүдэд тэдэнтэй хамт төрийн гал тогоонд явж, хамаг бүгдийг хамт хийчихээд, улстөрчид болоод, намуудын нэр хүнд навс унасан өнөө цагт уснаас хуурай гарахын тулд намаа сольж, ард түмний өмнө тал засдаг хувиа хичээгчдийн цувааг Д.Тэрбишдагва ийнхүү үргэлжлүүлэх нь.
Н.Ганаа
ARDCHILAGCH · 2016/01/15
NYAMDORJ CH GESENDEE eNHBAYARIIN DOLOOGCHDIIN NEG SHYY DEE.UBS ZANGAARAA HONZOGNOOD OSHOOGOO ABAH ARGA HAAJ YABDAG LALAR.ELBEGDORJ YAY GELEE ENHBAYRIIG ALAAD OG GEJ GANTS HYN L BAINGA GYIGAAD AMRAADAGGYI TER NI NYAMDORJ GEE BIZ DEE.IIM L HOGIIN BOOS .ADILHAN SHORONDOO BAIBAL TAARSAN AMITAN
ARDCHILAGCH · 2016/01/15
Terbishdagba Enhbayaraas holdloo geed byr hen ch bish bolno doo.Laaz oshigloh tsag ni ch bson doo.Enhbayriin neriig hedentee hydaldaJ ASHIGLAJ BJ NIIGEMD ZAAHAN TANIGDAHCHAA AYADSAN.ODOO TYYNIIG HENCH ABCH HELTSEHGYI.TERBISHDAGBA BOL HENCH BISH OCHYYHEN AMITAN.
Зочин · 2016/01/15
нямдорж өөрөө бөгс долоогч шүү дээ өөрөө ар нуруу руу хутга шаагч.Харин ТБД бол одоо хүртэл үнэнч яваа хүн шүү дээ.Тэр хэзээ ч намаасаа гарахгүй
Zochin · 2016/01/15
Hyamdorj yag helsen dee. Araas chin hutga shaana shuu gej. Tsag hugatsaa haruullaa daa. Nyamdorj medej baijee.
Зочин · 2016/01/15
Тийн штэй хамаг юм хумыг нь долоож хехеж байсан байж муу хегшин баньд санаа гаргаж байгаа юм байнлдаа за яах уу Намбарын хvv хойд насандаач гэсэн учирнаа лалруудтай
ЙЫБ · 2016/01/14
УРДАХ ХҮМҮҮСЭЭС 1 ИЙГ Ч СОНГОЖ БОЛОХГҮЙ
Адар · 2016/01/14
Угаасаа Энхбаярыг дагасан нөхдүүд миний мэдэх Энхбаяр биш болжээ гээд байна билээ. Хамт баригдаад оймсоо гозолзуулахаас айгаагүй очсон цөөн нөхдийнх нь нэг гэж нэрлэгддэг тэр юунд л улс төрийн хожоо харав гэж дээ. Өөрийнхээ бизнесийг эрхлээд явахад болох биз дээ.
Товуу · 2016/01/14
Юу боллоо гэж нэг хүний наманцар буюу МАХН гээч авлигалчин,авлигалын загалмайлсан эцэг хүний балай нам сонгуульд суудал авах юм бэ.Энэ наманцар чинь "шинэчлэлийн", "шийдлийн" гэх Засгийн газарт хоёуланд нь байсаар монголын эдийн засгийг самарч,алингий нь алдуулсан биз дээ.Одоо тэгээд юун сонгуульд суудал авах манатай вэ.
зочин · 2016/01/14
бичлэг үзээд заваан улсаас салахын түүс болсон биз
зочин · 2016/01/14
энхбаярын үнэн төрхийг үзээд татлгалзаж байгаа нь зөв шүү дээ
Зочин · 2016/01/14
Тэр бичлэгийг Хэрээгийнхэн өөрснөө Х Баттулгад өгчихсөн байх оо
Зочин · 2016/01/14
ганаагийн зүүд юм биздээ н ганаа ингэж зүүдэлжээ гэвэлч гое юмуу
Зочин · 2016/01/14
Сэтгүүлч нар өөрийн таамгийг дэвшүүлж бичээд байна уу Арай тийм биш байх гэж бодож байна
Зочин · 2016/01/14
эм хүнээс дор нам намын өвөрт орохгүй байлгүй дээ
Зочин · 2016/01/14
Тэрбишдагва арай ч тийм муухай юм хийхгүй байлгүй дээ эр хүний жудаг байгаа байлгүй төрийн түшээ хүн
zochin · 2016/01/14
одоо их хуралд дэвшихгүй блгүй дээ ухаантай хүн зөвлөх хийгээд суух биз харж л байя даа
Зочин · 2016/01/14
Зочин · 2016/01/14
тийм тэнэг хүн гэж ойлгохгүй юм даа үгүй байхаа.гэвч Тэрбишдагва хувиа хичээсэн хүн гэж СХД ба Архангайчууд яридаг юм билээ
Зочин · 2016/01/14
МАНАЙ ЭНЭ УИХ-ЫН 76 ГАЙГҮЙХЭН ЭМЭЭС ДОР БАЙХ ЮМ. ЯАЖ ИНГЭЖ БОЛДОГ БАЙНА. ЧИНГИС ӨВӨӨ БАЙСАН БОЛ БҮГДИЙНХ НЬ ТОЛГОЙГ АВАХГҮЙ ЮУ. ЭДНИЙГ ДАХИЖ СОНГОХГҮЙ ЭЭ.
Зочин · 2016/01/14
Urvagch
Зочин · 2016/01/14
neg ch gsn zaluu bolowson huchinee UIH-n songuulid beldej namtariin zuzaatgahiin tuld zaluu hund ded dargiin ajlaa ugch bgaa bh. tuunees bish urwagch hun bol bish ih l nuruutai hun shd.
Зочин · 2016/01/14
songuulidaa beldeed achaagaa nimgelj bga gsn namaasaa garaagui gsn de
Зочин · 2016/01/14
МАХН руу ирэгсэдийн цуваа өдөр бүр гол мөрөн шиг цутгаж байхад ямар тэнэг нь насаасаа гардаг юм энэ бол нөгөө намынханы хар PR байх
Зочин · 2016/01/14
kkk duraaraa burah yum da tiim urgudul ch uguugui bh aa
Ханат · 2016/01/14
Албан тушаалын төлөө юу хийхээс буцахгүй банзал байна