Баруун аймаг явах зам буюу Эмээлтээс баруун тийш Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудын замд тээврийн хэрэгсэл явахад хүнд байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Маш их цасан шуургатай үзэгдэлт хязгаарлагдмал байгаагийн улмаас замын зорчих хэсэг мөстөж тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй байгаа аж. Иймд онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.