АНУ-ын Халдварт өвчний судалгаа, бодлогын төв, “INOVIO” эмзүйн компаниас Зика вирусын ДНХ-д суурилсан вакциныг хулганад туршихад эмнэлзүйн талаас үр дүн өгсөн талаар мэдээлэл хийжээ. 2016 оны эцэст уг вакциныг хүнд турших төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
АНУ-ын хүнс эмийн зохицуулалтын төвөөс Зика вирусын халдвартай хүнээс цус, цусан бүтээгдэхүүн, эд, эсийн донор болохгүй байхыг анхааруулж тухайн үйл ажиллагаанд зориулсан тусгайлан журам боловсруулан ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Т.Буянаа