Манай улсад эрх мэдэлтнүүд жирийн өдрүүдэд хүртэл зам хаалгаж чуулгандаа ирэх болоод удлаа гээд хэлчихэд буруутахгүй болллоо. Ард түмэн ажилгүй "УЛС ТӨРЧИД" л ажилтай юм байна гэх сэтгэгдэл төрөөд авсныг нуугаад яахав.

Иргэдийн ихэнхи нь нийтийн тээврээр зорчигчдог хэмээн нийтийн тээврийн газраас мэдээлдэг. Тэгвэл өчнөөн мянган иргэд ажлаасаа хоцорч, цалингаасаа хасуулж байгаагийн хохиролыг хэн барагдуулах вэ???

Ажилдаа хоцрохгүйн тулд эртлэн босдог иргэд ямбалагч дарга нараас болоод замд 35 минут таг зогсов. Угаасаа түгжрэлтэй байдаг их хотын бэрхшээлийг олон жил амьдарч байгаа иргэд мэддэг учраас цагаасаа хэдэн минутыг түгжрэлд зориулна гэдгээ тооцоолдог. Яагаад гэвэл ажлаасаа хоцорвол авдаг хэдээс нь хайр найргүй хасдаг болохоор тэр. Энэ зовлонг саарал ордонд суугаа эрхэмүүд ердөөсөө мэдэрдэггүй.

Өнөөдрийн байдлаар төр, хувь хосолсон нэгэн байгууллага ажилдаа хоцорсон ажилчнаас нэг миунт тутамд 300 төгрөг хасаж байна.

Тэгэхээр энэ байгууллагын ажилчин төв замаар үйлчилгээнд явж буй нийтийн тээвэрт зорчиж ажилдаа ирнэ гэж бодьё. Түүний ажил 8:30 миунтад эхэлдэг. Тэрбээр гэрээсээ 7:55 миунтаасаа гарч нийтийн тээвэрт суухад зам багахан түгжирч явсаар мөнгөн завьяа нь буудал дээр 8:10 минутад ирж зогслоо. Ингээд Элчингийн уулзварын оройлцоогоос талбай буюу Санкетбург хүртэл нам зогссон 35 миунтыг өнгөрүүллээ. Ажлаасаа хоцорсон иргэд "цаг болохоо байлаа одоо ингээд буучихья нэгэнт явахгүй байгаа юм чинь" гэж жолоочоос мянга гуйгаад тусыг эс олов. Жолооч "төв зам дээр хүн буулгахгүй биднийг торгоно. Камертайг харж байгаа биз дээ" гээд хашгираад хүмүүсээ буулгахгүй зогссоор...Арга ч үгүй биз ээ тэрбээр замын хөдөлгөөнийхөө дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаа хойно.

Гэхдээ зорчиж буй зам нь ийнхүү нам зогссон үед зорчигч нараа буулгаж болох дүрмийг ЗАМ-ын цагдаагийн газрынхан бодолцмоор шүү.

Ингээд ам амандаа "ажлаасаа хоцорчихлоо. Энэ зам нь яачихав даа" гэж бувтнасаар л цагаа байн байн хяламхийсээр л...

Арайхийж талбайн урд буудал дээр ирж зогслоо. Ажилдаа хоцрохыг боддоггүй дээрх иргэн өнөөдөр 40 минут хоцорч авдаг хэдээсээ 12 мянган төгрөг хасуулах болж байна. Энэ иргэнээс гадна хувийн байгууллагад ажилладаг өчнөөн хүн хэдэн төгрөг хасуулж буйг бид мэдэхгүй. Хөдөлмөрийн гэрээн дээрээ ажлаасаа хоцорвол ямар нэг торгуулдаг үүнийгээ байгууллага бүр өөр өөрөөр тусгасан байдаг.

Цаг хартал 09.05 миунт болж байв. Замын цагдаа нар уулзвар болгон дээр зогсчихсон зам хаагаад нээж байгаа нь энэ аж. Ямар ч түгжрэлгүй замыг хааж иргэдийг бухимдуулж байгаа хэргийн эзэд нь саарал ордныхон.

Тэд ээлжит бус чуулгандаа ирэх гэж ийн нямбайлсан нь тодорхой. Мянга түгжрээтэй зам мөлхөөд ч болтугай явдаг юм ш дээ зам хаахаараа нам зогсдог юм хэмээн нэгэн автобусны нас тогтсон жолоочийн хэлсэн үг энэ үйл явдалтай яг цав таарлаа.