Америкийн цахим ертөнцөд энэ бичлэгийг тойрсон том маргаан дэгдээд байна. Одоогоор гурван сая гаруй хүн үзэж 400 гаруй мянган сэтгэгдэл авчээ. Уг бичлэгт далайн эргийн хадат өндөр асганаас унаж байгаа бүсгүй эцсийн мөчид найз залуугийнхаа хөлнөөс барьж авах гэтэл тэрээр хөлөө татан авч байгаа нь харагджээ. Бүсгүй доошоо унасан агаад гэмтэж бэртэж эсвэл амиа алдсан эсэх нь тодорхойгүй гэнэ.

Сэтгэгдэл үлдээгчдийн дийлэнх нь өөдгүй амиа бодсон залууг буруушааж байгаа бол өмөөрөх ч хүмүүс гарчээ. “Хэрвээ залуу нь хөлөө татаж аваагүй бол бүсгүй түүнийг ч хамт аван унах байсан. Тэгвэл хоюулаа л амиа алдана. Тэгээд ч ийм нөхцөлд хүн зөнгөөрөө амиа хамгаалах үйлдэл хийдэг” гэж бичсэн байна. Мөн одоогийн хосууд нь хуучин цагийнх шиг бие биенийхээ төлөө зориг зүрх гаргах бүр амиа зориулахаар тийм хүчтэй дурлахаа байсан гэж батлагчид ч гарчээ.

Эх сурвалж: Нууц.мн