Дүүрэг бүрт өрхийн эрүүл мэндийн төв байгууллагдаад нилээд хугацааг ардаа үдэж байна. Гэтэл өрхийн болон улсын эмнэлэг тэр дундаа эмч нарыг тойрсон олон асуудалд болохоос илүүтэй болохгүйн “их”.

Учир нь хөгшин, залуу, хүүхэд гээд өвдөхөөрөө анхны тусламж үзүүлдэг гэх өрхийн эмнэлэгийг зорьдог. Харин өрх болон улсын эмнэлэгээр үйлчлүүлэгчдын тоо буурч байгаа бололтой. Иргэдийн хэлж байгаагаар өрхийн эмч нар нь “үзэж мэддэггүй шдээ” гэхчилэн ярьж цаг, зав болон хугацаа алдаж байхаар сайн гэсэн хувийн эмнэлэг барааддаг болоод удаж байна, мөн дараалал, цаг олддоггүй гэлээ.

Уг нь иргэдийг эмчид үзүүлдэг хэвшилтэй болгохын тулд өнгөрсөн гурван сард “Эмийн зөв зохистой хэрэглээ” аяныг сарын турш өрнүүлээд авсан. Гэтэл бодит байдал дээр үр дүнгүй байгааг доорхи иргэдийн яриа илтгэнэ.

Тодруулбал: Нэгэн ээж Дутуу төрсөн эрэгтэй хүүхдийн боожгой нь усжилттай гээд одоо хоёр настай болоод хагалгаанд орох гэж байна. Гэтэл энэ талаар анхан шатлалын эмч нар нь үзээд "Зүгээрээ ингэж байгаад аяндаа алга болно" гэдэг байсан. Эх нялхаст үзүүл гэж бичиг хийж өгөөгүй, үзүүл ч гээгүй. Хүндрээд эх нялхаст үзүүлсэн эмч нь ой хүрэхээс өмнө хагалгай хийлгэхгүйгээр эмчлэх боломжтой байдаг гэсэн. Энэ мэтийн эмч нарын мэдлэг дутуу гэх юмуу эсвэл хариуцлагагүй байдлаас үүсч байгаа асуудлыг яах ёстой юм болоо?

Мөн төрсний дараа ер нь улсын эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үзээгүй ээ. Үзүүлэх гээд очихоор долоо хоногийн дараа дараалал байна гэх мэт хүртээмж муутай нэг удаа үзүүлэхийн тулд долоо хоногийн өмнө цаг аваад үзүүлэх өдрөө очоод, тэгээд маргааш нь шинжилгээгээ өгөөд нөгөөдөр нь хариугаа авна. Ингээд эмчилгээ бичүүлэх юм бол дахиад долоо хоног дараа энэ бүх үйлдлээ давтах юм шиг байгаан ажил төрөл хүүхэд гээд завгүй над шиг хүмүүст бол их л хэцүү санагдсан хэмээн ярилаа.

Мөн төрөөд 14 хоногтой байхаас хүү маань байнга хирчигнэж дугардаг байлаа. Үзүүлэхээр “эхэс”-ээ залгисан хүүхэд байна нэг нас хүрэхээрээ эсвэл удахгүй зүгээр болно гэдэг байсан. Нэг нас хүрсэн ч зүгээр болохгүй байнга эмнэлэгт хэвтэнэ ханиад хүрэхээрээ бүр хүндэрч амьсгалж чадахгүй болно. Улсын, хувийн гээд нилээд олон эмнэлэгт хандаж үзүүлсэн ч мэдэхгүй, ажигла, зүгээр болно гэж явуулдаг байлаа. Ингэж явсаар нэг нас таван сартай хорвоог орхисон задлан шинжилгээгээр зүрхний ойролцоох мөгөөрс буруу ургалттай гэж гарсан. Харин үүнийг Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт хагалгаанд орсон бол эмчлэгдэх магадлалтай гэж хэлсэн. эх нялхасын хяналтанд байсан ч цааш нь өөр эмнэлэгт хандуулдаггүй байсанд их гомдож явдаг хэмээн гомдолтой явдагаа ярин суусан юм.

Иймээс иргэдэд анхны тусламж үзүүлдэг өрхийн эмнэлэгт мэргэжилдээ арвин туршлагатай олон жил ажилласан эмч мэргэжилтнийг хувиарламаар байна. Уг нь өрхийн эмнэлгийн эмч нар туршлагатай, мэргэжлийн эмч бол иргэд хугацаа алдахгүйн дээр хамгийн гол нь өвчнөө хүндрүүлэхгүй байх давуу талтай. Гэтэл өрхийн эмч нар гэж дөнгөж төгссөн “бага эмч” хувиарласан энэ байдал хэзээ зогсох вэ. Өвчнийг хүндрүүлснээр шат, дараалал ихтэй дээр эмнэлгийн хүртээмжгүй өнөө үед хүрэлцээтэй эмнэлэг баригдаж, ашиглалтанд ортол мэргэжлийн эмч өрхийн эрүүл мэндийн төвд хувиарлан иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах нэн тэргүүний асуудал. Мөн эмч нарт итгэхээ больж жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг хэмээн ярин суусаар л...