Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг 2013 оны өнгөрсөн сарын  2-оос эхлүүлсэн юм.

Өчигдрийн байдлаар нийт 64 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Х.Даваа