Манай улс төрчдөөс гуйлга түүлэг, санал гомдол салах биш. Иргэдээс баахан гуйлга, компаниудаас хэсэг лобби, төрийн бус байгууллагуудаас зөндөө хүсэлт ирнэ.

Тэр болгоныг шийднэ гэдэг амаргүй. Уг нь тэр нөхдүүд улс төрчдийг зовоож байхын оронд өөрсдөө асуудлаа шийдчихдэг бол мөн ч их ажил хөнгөвчилж, төрийн ажил мөн ч их урагшлах байсан даа. 2008 оны сонгуулиар гомо Нараа хэмээн олноо “алдаршсан” иргэн Наранбаатар “Ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулж тэргүүнээр нь Сайханбилэгийг тавьмаар байна. Би энэ хүсэлтээ Сайханбилэг гишүүнд албан ёсоор хүргүүлнэ. Ер нь миний ярилцлагыг Сайханбилэг дарга уншсан бол дэмжээч” гэж хэвлэл мэдээлэлд хандаж байв. Нараагийн хүсэлтэнд Сайханбилэг дарга хариу өгсөн болов уу. Ер нь Нараа гэж хүн бэлгийн цөөнх ч бай, олонх ч бай хамаагүй иргэн л юм хойно түүнд ямар нэг хариу өгсөн л баймаар. Гэвч тийм холбоо байгуулагдсан болов уу, үгүй болов уу гээд л одоо хүртэл цуурцгаах юм.

Үйл ажиллагаа нь яаж явагдаж байгаа юм бол гээд л зарим нэг хэрэгт дуртай нөхдүүд сониучирхах юм. Энэ бол тэр хоёрын л асуудал шүү дээ. Яг яасан, яах уу гэдгийг Сайханаа, Нараа хоёр л хэлэх байх.

Г.Сайханнараа