Энэ 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2015 онтой харьцуулахад 7,5 хувь буюу 2016 оны байдлаар 44.000 гаруй хүүхдээр нэмэгдүүлснийг 17.000 гаруй хүүхдээр нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа дамжуулсан байна.

Үүндээ, Нийслэлийн цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, элсэлт, бүртгэлийг шуурхай зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллаж байгаагаа дуулгалаа. Харин үдийн цай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цэцэрлэг, сургуулийн багш нарын цалинг цаашид нэмэгдүүлэх талаар ийн хариу өгсөн байна.

Шинэчлэн мөрдөж буй хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалд цалин хөлс, нэмэгдэл урамжшууллын хууль эрх зүйн өөрчлөлт бараа үйлчилгээний зардлын үнийн өсөлтийг тусган боловсруулсан бөгөөд 2016 оны батлагдсан төсөвт нэмэлт зардлын эх үүсвэр шаардагдахгүй, батлагдсан төсвийн хэмжээнд багтахаар тооцсон. Тус тогтоол нь 2017 оны төсвийн төлөвлөлт, хэрэгжилтэд мөрдөнө. Тодруулбал, Бага дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид зарцуулах хувьсах зардлын дундаж нормативыг багшийн цалин хөлс, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 15 хувиар, бараа үйлчилгээний бусад хувьсах зардлыг 5 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.

Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардалд 1650-2400 төгрөг, дотуур байрны нэг хүүхдийн хоолны зардалд 2315 төгрөг, нэг хүүхдийн үдийн цайны зардалд 600 төгрөг тус тус зарцуулдаг уг хөтөлбөр үргэлжилж байна. Харин сурах бичгийн чанарыг дээшлүүлэх, сурах бичиг хэвлэн нийлүүлэлт, хүртээмж, сурагчийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийн талаар 2016-2017 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 100%, дунд ангийн сурагчдад 39%, ахлах ангийн сурагчдад дунджаар 36% нь төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангагдах юм байна.

Үүнээс гадна бага ангийн хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцдаг бол дунд, ахлах ангид амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, ерөнхий боловсролын сургуульд 3 болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг төрөөс хариуцдаг юм. Мөн бага ангийн бүх сурах бичиг болон ерөнхий боловсролын сургуульд хэрэглэх багшийн номыг багшийн хөгжлийн цахим хуудсанд байршуулснаар багш, сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернэтээр ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

Үүн дээр дүрэмт хувцасны нийлүүлэлтийг Засгийн газраас эх орны түүхий эдээр, эх орондоо нэмүү өртөг шингэсэн сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх бодлого баримталж дүрэмт хувцасны батлагдсан шинэ загварын дагуу эх орондоо дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг үндэсний үйлдвэрлэгчдэд үргэлж нээлттэй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн юм.

 М.Буянжаргал