Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдалууд


2016/10/29


Орон нутгийн сонгуульд МАН нийслэлд ялалт байгуулжээ

 

 

Орон нутаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль энэ сарын 19 нд болсон ч ихэнх тойрогт ирц хүрээгүй учир нэмэлт санал хураалтыг өчигдөр явуулж билээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд АН Баянгол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан байна. 

 

Тодруулбал Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол, Баян-Зүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ.  

 

Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал авч иргэдийн итгэлийг хүлээв.

 

  • 1
    Нийслэлийн орон нутгийн сонгуулийн дүн

 

“Bank of China” Монголд ашигтай ч, аюултай ч

 
 

 

 “Банкууд байнгын армиас ч аюултай”. Энэ үгийг Америкийн анхны Ерөнхийлөгч Томас Жефферсон энэхүү мөнгө хадгалдаг газрын тухай хэлсэн байдаг юм. Банк аа гэж. Нэг тийм асар чимээгүй газар бий. Гаднаа ч тэр, дотроо ч тэр. Чив чимээгүй амьдрал. Ер нь мөнгө зөвхөн чив чимээгүй орчин хүсдэг эд яах агагүй мөн л дөө.

 

 

  Манайх тоотой хэдэн банктай. Түүхээс харвал нэлээд эрт Хятад, Оросын банк байсан бололтой юм билээ. Тэднийг мөнгө хүүлэгчид хэмээн нэрлээд Ардын хувьсгалын галын дөлөөр Монгол орноос хөөн гаргасан ажээ.

 

  1924 онд Монгол банк байгуулагдлаа. Монгол, Зөвлөлт Орос улс хоёр хувь нийлүүлжээ. Харин одоо арилжааны 14, төрийн өмчийн нэг банктай болсон байна. Нээрээ Төв банк гэж бий. Ингэхэд төр засаг төв банкныхаа тусламжтайгаар хувийн банкуудын дотоод хэрэгт оролцдог бөгөөд нөгөөдүүлээсээ ялгарах онцлог нь өөрсдөө мөнгө хэвлэдэгт оршино хэмээсэн нэг үг байдгийг бүү мартагтун!

 

  Тэгвэл өөнөөдөр сүүлийн үед сураг чимээ нь тун ойрхон дуулдах болсон “Bank of China” хэмээх нөхөр манайд орж ирсэнээр ашиг авчрах уу, аюул тарих уу гэдгийг авч үзэцгээе. 

 

  Энэ банк 1912 онд байгуулагдсан. Төв нь Бээжинд байдаг. Хяналтын багц нь төрийн мэдлийнх.Ерөөсөө Хятадын төрийн мэдлийн таван том банкны нэг.  Мөн дэлхийн хамгийн том 20 банкны нэг гэж тооцогддог. 25 улс оронд 550 салбартай. Хонгконг, Сингапур, Токиод энэ банкны маш том салбарууд бий. Орос, Казахстанд  1993 онд охин банкаа нээсэн. Нэт-ээс харвал өнгөрсөн жил нийт эргэлтийн хөрөнгө 120,3 тэрбум ам. доллар, цэвэр ашиг 27,5 тэрбум ам. доллар, актив 2.458  их наяд ам. доллар байжээ. Товчхондоо түүх нь нэг ийм.

Үргэлжлэлийг эндээс

 

С.Эрдэнийг сайд байх үед талийгаачдын нэрээр тэтгэвэр шилжүүлж луйвар хийсэн нийгмийн даатгалынхны хэрэг хэрэгсэхгүй болжээ

 
 

 

 

Нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж,  нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг  амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг гэдгийг өмнө нь бичиж байсан билээ.  С.Эрдэнэ гишүүнийг  уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар,   улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж,  хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ  “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.

Тэгэхээр мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ юм. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байна.

Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад  нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?

Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.

Үргэлжлэлийг эндээс

 

Аймгийн Засаг дарга нар ийм хөрөнгөтэй

 

 

 
ГОВЬСҮМБЭР, ХЭНТИЙ, СҮХБААТАРЫН ЗАСАГ ДАРГА НАР МЯНГАТ МАЛЧИН БОЛОХОД ОЙРХОН БАЙНА
 
Малгүй Засаг дарга ховор юм. Хамгийн их малтай нь Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь байна. Тэрээр 341 ямаа, 301 хонь, 16 тэмээ, 128 адуу, 33 үхэр, нийт 819 малтай. Түүний араас малынхаа тоогоор 756 малтай Хэнтийн Засаг дарга Н.Ганбямба орж байна. Н.Ганбямба 48 адуу, 89 үхэр, 520 хонь, 99 ямаатай юм байна. Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 28 адуу, 469 хонь, 125 адуутай, нийт 622 малтайгаар гуравт бичигдэж байна. Дөрөвт Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал 45 адуу, 117 ямаа, 321 хонь, 18 үхэр, нийт 501 малтайгаар оржээ. Харин Увсын Засаг дарга Д.Батсайхан хамгийн цөөн буюу 180 тооны адуутай ажээ.
 
АЙМГИЙН ДАРГА НАР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ “ЦУГЛУУЛДАГ”
 
2016 оны сонгуулийн дараа аймаг удирдахаар сонгогдсон Засаг дарга нарт нэг нийтлэг сонирхол байна. Тэдний олонх нь үл хөдлөх хөрөнгө сонирхдог ажээ. Бэл бэнчингийнх нь дийлэнх үл хөдлөх хөрөнгөдөө “нуугдаж” байна гэсэн ч болно. Хамгийн  үнэтэй нь Сүхбаатарын Засаг дарга З.Энхтөрийнх аж.
 
Тэрээр нэг байр, хоёр объекттой. Үнэ нь 1 368 000 000 төгрөг болно. Дараа нь Хэнтийн Засаг дарга Н.Ганбямба 981 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн байр, дөрвөн барилгатай гаараа бичигдэж байна. Гуравт Завханы Засаг дарга  Д.Батсайхан орно. Тэрээр нэг байр, бусад барилга гуравтай. Эдгээр нь нийлээд 703 сая төгрөгийн үнэтэй юм байна. Араас нь Хөвсгөлийн Засаг дарга Л.Ганболд орно. Гурван байр, үйлдвэр үйлчилгээний дөрвөн барилгатай. Тэдгээр нь 588 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Мөн Говьсүмбэрийн Засаг дарга Г.Батсуурь долоон ширхэг үл хөдлөх хөрөнгөтэй.
 
 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийгөө зөв шийдвэр гаргасан гэдэгт итгэлтэй байна

 
 


 
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2016.10.25/ хуралдаан 16:08 цагт 57.9 хувийн ирцтэй эхлэв.
 
Хуралдаанаар эхлээд Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/-ийн хэлэлцсэн юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. 
 
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг Ажлын хэсэг 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д төрийн эзэмшиж байгаа 51 хувийн өмчлөлийн харьцааг алдагдуулсан “Төрийн төлөөлөгч томилох, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 255 дугаар тушаал, “Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 256 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгохыг даалгасны дагуу эдгээр тушаалыг Сангийн сайдын 2016 оны 342 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авахад бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг шалгуулах албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Засгийн газрын шийдвэртэй холбогдох асуудлыг судалж, хийсэн дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулж байгаагаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ. 
 
 

Х.Баттулга нарын хэрэгт 8-9 хүнийг татаж, нэг Солонгос иргэнийг хорьжээ

 

 

 

Х.Баттулга, А.Гансүх нартай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ “Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон.”гэж байна. Тэгэхээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн  асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх  асан А.Гансүх нарын нөхдүүдийг шалгаж байгаа хэрэг нэлээд олон хүнийг хамраад байгаа аж.

Ямар ч байсан Samsung C&T Монголд төмөр замын төсөл хэрэгжүүлэхээ больсон гэдгийг салбарын шинэ сайд саяхан мэдэгдсэн байгаа. Баригдаж хоригдон шалгагдаж байгаа нэг солонгос нөхөр нь уг компанитай холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс

 

Эрдэнэт үйлдвэрийн  49 хувийн  асуудлаар УИХ-ын гишүүд ингэж ярив

 

 

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/-ийн хэлэлцсэн юм.

Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг Ажлын хэсэг 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д төрийн эзэмшиж байгаа 51 хувийн өмчлөлийн харьцааг алдагдуулсан “Төрийн төлөөлөгч томилох, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 255 дугаар тушаал, “Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 256 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгохыг даалгасны дагуу эдгээр тушаалыг Сангийн сайдын 2016 оны 342 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авахад бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг шалгуулах албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан Засгийн газрын шийдвэртэй холбогдох асуудлыг судалж, хийсэн дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулж байгаагаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

Үргэлжлэлийг эндээс

З.Энхболд АН-ын дарга хэвээрээ гэж үү?!


 

-Одоог хүртэл З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар намын удирдлагын албан тушаалтай зууралдсаар байгаа төдийгүй үүнийгээ ч эцэст нь Л.Эрхэмбаяр ярилцлагаараа нуулгүй илчилжээ-


Ардчилсан намын генсек асан, одоо генсекийн үүрэг гүйцэтгэгч болж хувирсан Л.Эрхэмбаяр хэвлэлд нэгэн ярилцлага өгчээ. Намын шинэчлэл, шинэ салхи хүсэмжилж байгаа Ардчилсан намын гишүүд “Монголын нийгмийн шинэчлэлийн эхлэлийг АН тавина” гэсэн бадрангуй гарчигтай ярилцлагыг уншаад ой нь гутаж байгаагаа сошиалд илэрхийлж эхэллээ. Ардчилсан нам Засгийн эрхийг дангаар атгасныхаа дараа түүхэндээ байгаагүй шахам хүнд ялагдал хүлээсний бурууг АН-ын дарга З.Энхболд, генсек Л.Эрхэмбаяр нар хүлээж сайн дураараа ажлаа хүлээлгэж өглөө хэмээн сонгуулийн дараахан зарлаж байв.
Гэвч одоог хүртэл З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар намын удирдлагын албан тушаалтай зууралдсаар байгаа төдийгүй үүнийгээ ч эцэст нь Л.Эрхэмбаяр ярилцлагаараа нуулгүй илчилжээ.
Тэрбээр яг одоо Ардчилсан намын даргаар хэн ажиллаж байна гэсэн сэтгүүлчийн асуултад “Ардчилсан намын дүрмээр бол З.Энхболд дарга хэвээрээ байгаа гэсэн үг. Гэхдээ З.Энхболд дарга хариуцлагаа хүлээгээд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Өргөдлийг нь ҮЗХ-гоор хэлэлцээд чөлөөлөх ёстой” хэмээсэн байх юм. Нэг ёсондоо чөлөөлөгдөхийг хүссэн З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарыг намынх нь ҮЗХ-ны гишүүд чөлөөлж өгөхгүй, хуралдаанаа хийж өгдөггүй бололтой.
Гэвч үнэн хэрэгтээ ҮЗХ-г хуралдуулахгүй, хуралдах нөхцөл байдлыг тасалдуулж байгаа хүмүүс нь тэд өөрсдөө. Ийм байдлаар энэ намын удирдлагад хэдий хүртэл тэд зайдагнасаар байх гэсэн юм бол? Их хурлын сонгуульд ялагдуулсан, орон нутгийн сонгуульд ч ялагдлаа, одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар ч намаа ялагдуулахыг хүсээгүй л бол зайгаа тавьж намдаа шинэчлэл хийхийг дэмжмээр. Гэтэл тэдэнд тийм санаа огтхон ч байхгүй гэдгээ ийн илэрхийлж байх юм.

Үргэлжлэлийг эндээс

 

Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт

 

 

Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсгийн дүгнэлт УИХ-ын гишүүдэд хүргэгдсэн. 

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг Ажлын хэсэг 2016 оны аравдугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д төрийн эзэмшиж байгаа 51 хувийн өмчлөлийн харьцааг алдагдуулсан “Төрийн төлөөлөгч томилох, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 255 дугаар тушаал, “Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, удирдамж батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 256 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгохыг даалгасны дагуу эдгээр тушаалыг Сангийн сайдын 2016 оны 342 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авахад бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэрийг шалгуулах албан бичгийг Монголбанкинд хүргүүлсэн байна.


Үргэлжлэлийг эндээс

 

Талийгаачийн үхэлд жирийн иргэдийг гүтгэж байна гэв

 

 

Одоогоос 18 жилийн өмнө амиа алдсан С.Зориг агсны хэрэг одоо болтол янз бүрийн таамаглал дагуулж буй.

 

Талийгаачийн хэрэгт Б.Булганаас гадна, Улсын баатар Э.Бат-үүл, Орхон аймгийн харьяат Т.Чимгээ, Ганхуяг, Б.Содномдаржаа нарыг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Саяхан С.Зориг агсныг  хөнөөсөн хэрэгтэй холбогдох асуудлаар   Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат саяхан нийтэд мэдээлсэн. Тус хэрэгт сэжигтнээр татагдаад буй  Б.Содномдаржаа болон өөр нэг хүний   ар гэрийнхэн өнөөдөр  хэвлэлийнхэнд хандлаа.

 

Ар гэрийнхнийх нь зүгээс мэдээлж буйгаар Б.Содномдаржааг 2014 оны наймдугаар сарын 31-нд хар хувцастай хүмүүс баривчилсан байна. Тухайн үед хэн, хаанаас гэдэг нь тодорхойгүй байсан учраас тагнуул, цэрэг цагдаагаар хөөцөлдсөн ч олдоогүй аж.


Мөн энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Т.Чимгээгийн ах болох Т.Хүрэлбат дүүгийнхээ талаар “Миний дүү Эрдэнэтэд амьдардаг жирийн иргэн. Гурван хүүхэдтэй. Амгаланбаатар гэж хүний өргөж авсан ээжийнх нь хамаатан. Миний дүүг бас л ажилдаа явах гээд автобусны буудал дээр байж байхад нь тагнуулаас баривчилсан. Гурав хоногийн дараа тагнуулын байгууллагаас мэдээлэл ирж хорьсон болохыг нь мэдсэн. Манай ээж 70 гарсан хөгшин байдаг. Ээжийн маань гэрийг нэгжих нэрээр 20 хар хувцастай хүн очсон байна лээ. Дүүгийн маань том хүүхэд саяхан осолд ороод амиа алдчихлаа. Бид хэцүү газар байгаа хүнд дуулгаад яах вэ гэж бодоод чимээгүй байтал Тагнуулын газраас энэ талаар хэлсэн байна лээ. Хэргийг шийдэж байна гэж ядарсан ардад хүлээлгэх гэж байна” гэлээ.

Үргэлжлэлийг эндээс

 

Монголбанкийг “Манинбанк” болгосон Н.Золжаргалын нэрийг хэн ч хэлэхийг хүсэхгүй байна

 
 

 

УИХ-д аль нам нь олонх болохоос үл хамаарч Монгол Улсын “эрдэнэсийн сан” Монголбанк хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулах учиртай. Тиймдээ ч, Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилж дөрвөн жилийн давтамжтай улстөрчдийн хараанаас хол байлгах гэж хичээдэг байв. Гэсэн хэдий ч, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх нэрийдлээр өмнөх хүнийг нь өөрсдийн хүнээр сольдог явдал байсаар байна.

Ялангуяа 2012 онд Монголбанкинд, Монгол Улсад маш том хар үйл явдал болсон нь Н.Золжаргал гэгчийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон явдал байв. Ардчилсан намын “дуулгавартай цэрэг” Н.Золжаргал Монголбанкны тэргүүнээр томилогдсон цагаас хойш АН-ынхан тус банкийг өөрсдийн дураар хөдөлгөж, хувийн өмч шигээ аашилсан. АН-ын захиалгаар мөнгө хэвлэж, төгрөгийн ханшийг шалан дээр унагаж, улс орны амьдралыг элгээр нь мөлхүүлсэн Н.Золжаргал эдийн засгийн чиглэлээр сурдаг наад захын нэг оюутнаас долоон дор сэтгэхүйгээр Монголбанкийг удирдсаныг өдгөө хүн бүхэн харж байна. Мөнгө хэвлэвэл төгрөгийн ханш сулардгийг мань Н.Золжаргал уг нь мэдэх л ёстой. Даанч харамсалтай нь Н.Золжаргал Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг өөрийнхөө эздүүдэд “хүлээлгэн өгч”, хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн тоглоомын хэрэгсэл болгосон юм.

Үргэлжлэлийг эндээс

 

 

”Цалинтай ээж” хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

 

 

Мэргэжлийн Засгийн газраас "Цалинтай ээж" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. 

Тодруулбал жирэмсэн болон 0-3 насны хүүхэдтэй эхчүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж үзэл баримтлалыг батлан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа аж.

 

Хуулийн төсөлд 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж байхаар үзэл баримтлалыг нь баталжээ. Мөн 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд/эцэг/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр болсон байна. 

 

Эрүүгийн хуулийн АМЬГҮЙ заалт

 
 

 

Сэтгүүлч  мэргэжил хүнд.  Тэр ч утгаараа  цагдаа, шүүхэд дуудагддаг. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа эрүүгийн хуулинд сэтгүүлчийг өмөөрсөн заалт ч бий, буруудсан бол яллах заалт ч бий.  Хамгийн гол нь сэтгүүлчдийг яллах заалт нь хүчин төгөлдөр мөрдөгддөг шигээ хамгаалсан заалт нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Эрүүгийн хуулинд байдаг  тэр ҮХМЭЛ заалт бол 139-р зүйл.

Эрүүгийн хуулийн 139-р зүйлд  Сэтгүүлчийн хуульд нийцсэн үй ажиллагаанд саад хийвэл хуулийн  хариуцлага хүлээх талаар тусгасан байдаг.  Тодруулбал,  

139.1.Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

139.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Энэ заалт 2002 онд  Эрүүгийн хууль шинэчлэгдэж байхад орж байсан.  Гэвч  өнөөдрийг хүртэл хэн ч энэ заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээж байгаагүй.  Хариуцлага хүлээх нь битгий хэл  эрүүгийн хэрэг үүсч байсан түүхгүй. Өөрөөр хэлбэл  сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэгтэй  холбоотойгоор дарамт, шахалт ирдэг.  Үүнийг нь болиулах гэж “Миний  ажилд саад учрууллаа” гэсэн агуулга бүхий өргөдөл цагдаагийн байгууллагад өгдөг.  Гэвч цагдаа нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурортоо шилжүүлдэг. Эсвэл хэргийг прокурор нь хаадаг.  

Үргэлжлэлийг эндээс


Энэ мэдээ таалагдаж байвал