Чингис хааны үйл амьдралыг үнэлж дүгнэх нь уг хүний төрснөөс эхлээд тэнгэрт хальсан түүхийн бүх үнэнийг тухайн үеийн нь түүхийн гүн ухаан, шүтлэг бишрэл үйл хэрэгтэй хамтатган тодруулах ёстой юм.
 
Чингис хаан 1155,1162,1167 онд төрсөн гэсэн зөрүүтэй тоо түүх,  толь, сурах бичгүүдэд байна. Арабын түүхчид94 “Гахай жилтэй эхээс төрсөн” (Өүлэн эх гахай жилтэй) гэсэн мэдээг “Гахай жил эхээс төрсөн” гэж ойлгон сурвалждаа тэмдэглэснийг баримталж дэлхийн гол нэвтэрхий толь бичгүүдэд Тэмүжин 1155, 1167 онд төржээ гэсэн нь их хааны үйл хэрэг төдийгүй хувийн нь түүх ч эндүүтэй байгааг илтгэнэ.
 
1162 онд төрсөн гэж ой тэмдэглэж байгаа нь манжийн ноёрхолын үед төрийн хэргийг хөтлөх болсон Нанхиадын хуанли болон хожуу үеийн
(ХҮIII зууны) түвдийн шашны Төгсбуяны литийг баримтлан сурвалж бичгүүдийн он тооллыг эндүү тайлсан хэрэг.
 
Н.Нагаанбуу миний бие их хааны төрсөн нь 1161-12-21 гэх тооцоо болон МНТ-нд дурдагдах бусад он цагуудыг залруулсан олон жилийн
судлагааг үндэсний /билгийн биш улирлын / зурхай дээр тулгуурлан тогтоосноо барьсан. 
 
Түүнчлэн их хаан Хөх Монгол гүрнээ тунхагласан нь 1206 он биш 1205 оны намар бар жилийн эхэн Монголын хулганаас бар сар буюу 9-11 сар гэдгийг олон сурвалж түүх үзэж тогтоосон. Энэ бүхэн буруу байвал шинжлэх ухааны үүднээс няцааж залруулах ёстой. Гэтэл нягталж хариулах эрдэмтэн Монголд байхгүй шиг байна.
 
Монгол улсын ерөнхийлөгч 2011 оны эцсээр Их хааны төрсөн өдрийг дэлхийн Монголчуудын ёс, тахилгын эртний тов уламжлал болон түүхийн үнэнээс хадууран зөрүүлж түвд төгсбуянтын литийг ухраан тооцсон С. Жиймэнгийн арван хэдэн жилийн өмнөх ажлыг шинжлэх ухааны шинэ ажил мэт завшин ашиглаж “III жарны усан морин жил” гэх мэт гол сурвалжуудад ер байдаггүй “мэдээ” зохиож тооцож болохгүйг Чингис хаан судлалын холбоо болон Ш.Чоймоо, мөн миний
бие ерөнхийлөгчийн зөвлөхөөр дамжуулан сануулсан ч үндэслэлгүй зарлиг гаргаж нүдний булай болгов.
 
Уг төгсбуянт лит нь 1747 онд зохиогдож түүнээс хойш мөрдсөн үнэнтэй. Зүй нь “Монголын эртний улирлын тооллын морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” буюу григорийн тоололд шинжлэх ухаан шилжүүлснээр ес эхлэх өдөр буюу 1161 оны 12 сарын 21 билээ.
 
Гэтэл 500 шахам жилийн дараа зохиосон түвд Зонхавагийн нас барсан тахилгыг олдог Төгс буянт литээр зарлигдаж түүхэн гажуудал гарган ой хийж золигтож эхэллээ. Үүнийг ерөнхийлөгчийн зөвлөх гэх түүхийн талаар ямар ч ойлголтгүй хүн муйхарлан зүтгэж зарлиг гаргуулсан бөгөөд түүнийгээ захирамжаар баталсан комиссоор ч хэлэлцүүлэлгүй нийтэд зарлажээ. 
 
Нүүдэлч малч Монголчуудын шинэ он намар байсан, энэ цаг хугацааг буруу гаргасан байна гэж нэртэй литич Л. Тэрбиш, Ц. Махбал нар ч санал нэгтэй буруушааж байх юм.
 
Н.Нагаанбуу агсан, Т.Баярхүү нарын "Монгол ухаан есөн эрдэм" номноос...