Манай улсын тамирчид ямарч орон руу аль ч төрлөөр тэмцээнд явсан Эх орныхоо нэрийг Дэлхийн тавцанд гаргаад ирдэг.Энэ Бид хэнээс ч илүү гэх сэм Бардамналыг төрүүлдэг.

Бидний ирээдүй хойч болсон өсвөрийн болон бага насны олон тамирчид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж ОУ-ын тэмцээний эрх авдаг боловч санхүүгүйн улмаас явах хүүхэд маш цөөн байдаг.Ирээдүйн түүчээ болсон нэгэн хүүгийн мэдээллийг бид таньд хүргэе.

Түүнийг  Бат-Очирын Гантулга гэдэг.Таеквондогоор хичээлээд 6 жил болж байна. Түүнд  Таеквондогийн спорт анхандаа маш хэцүү санагдаж байсан боловч цаг хугацаа өнгөрч тэр  энэ спортдоо үнэхээр хайртай болсон.

Тэр хэлэхдээ…     Би Монголд болж байгаа тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож СПОРТЫН МАСТЕР цол хүртсэн. Миний бие олон орны тамирчидтай тулалдаж тэднийг ялж тив, дэлхий,олимпид эх орныхоо тугийг өндөрт мандуулхыг хүсдэг . Гэвч санхүүгийн асуудал хэцүү болхоор гадагшаа тэмцээнд явж үзээгүй л байна гэж бидэнд хуучилсан юм. Гантулгынх ам бүл зургуулаа амьдардаг бөгөөд  Аав Бат-Очир одоо 45 настай Чингэлтэй дүүргийн 12-р хороонд хэсгийн ахлагч , Ээж Нэргүй одоо 38 настай Чингэлтэй дүүргийн 61-р сургуульд үйлчлэгчээр ажилладаг. Эгч Бадамгарав МУБИС-д , Дүү Сарнай болон Дэмбэрэл нар 61-р сургуульд суралцдаг юм байна. Одоогоор 2016 оны 11 сарын 16-20ны хооронд Канад улсын Барнабу хотод зохиогдох Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48кг д явхаар шалгараад байгаа бөгөөд тэмцээний зардал 2800 долларыг 11сарын8 ны дотор хугацаанд бэлэн болгох ёстой .Гэвч тамирчин хүүд энэ мөнгө байхгүй учир явах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Сайхан сэтгэлт Та бүхнээс Улс эх орныхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийж энэ хүүд Тэмцээндээ явахад нь туслахыг хүсэж байна.

Холбоо барих утас: 94585961/ дасгалжуулагч/

Хандивын данс: 5065333529/Б.Гантулга/