Засгийн газрын шийдвэрээр хүүхдээ асарч байгаа эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болсон. Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар /2016.12.28/ амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоол баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгасан.

Энэ дагуу:

-  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллах

-  Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног  асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох. Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм. Тиймээс өнөөдрөөс /2017.01.02/ эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгож эхэлж байгаа юм. Мөн шийдвэр хэрэгжиж эхэлснийг Засгийн газраас мэдэгдлээ. 

Х.ЦОМ

Эх сурвалж: www.polit.mn