Нийслэлийн агаарын бохирдол уушгины дайсан болоод хэдэн жилийг үджээ. Тиймээс бохирдлыг бууруулахыг хүлээхээс илүү өөрт байгаа нөөц боломж, мэдлэгээ ашиглан хорт утаанаас уушгиа хамгаалцгаая. Магадгүй доорх зөвлөгөөнүүдийг та мэддэг ч хэрэгжүүлдэггүй байх.
Юуны өмнө та бидний чадах зүйл бол тамхи татахгүй байх, ядаж хүүхэд, гэр бүлийнхээ дэргэд тамхи татахгүй байх.
Амьсгалын замын өвчин туслаа гэхэд цаг тухайд нь бүрэн төгс эмчлэх хэрэгтэй. Хүйтний улиралд хүйтэн ундаа уух нь нь амьсгалын замын үрэвсэл, харшлын гаралтай ханиалгалтанд нөлөөлдөг. Улаанбаатарын утаа, тоос багасахыг хүлээхийн оронд өөрийгөө хамгаалах арга, эмчийн зөвлөгөөг дагаж хэвшихийг зөвлөж байна.

Амны хаалт таныг утаанаас хамгаалах найдвартай “зэвсэг”
Агаарын бохирдол, тоос, хүйтэн агаараас хамгаалан амны хаалт хэрэглэж хэвших явдал юм. Ялангуяа өглөө, оройд хэрэглэж байх хэрэгтэй. Амны хаалтыг энэ мөчид хэрэглэж хэвшихгүй бол хүйтэн агаар уушги руу орж астма үүсэх шалтгаан болдог.

Илчлэг хоол хүнс хорт утааны эсрэг зогсож чадна
Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн энгийн арга бол илчлэг ихтэй хоол хүнс. Дархлаа сайн байснаар элдэв халдварт өвчин тусахгүй. Насанд хүрсэн хүн хооллосныхоо дараа өдөрт гурван ширхэг С витамин уувал сайн. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэхэд тустай.

Шинжлэх ухааны хөгжлийн ачаар цус цэвэрлэх буюу плазмаферез эмчилгээ дэлгэрч байна. Энэ нь агаарын бохирдлоос үүсэж биед хуримтлагдсан хорыг арилгах үйлчилгээтэй. Эрүүл мэндийнхээ төлөө та бүхэн энэ аргыг хэрэглээд үзээрэй. Гэхдээ та энэ төрлийн эмчилгээг хийлгэхийнхээ өмнө эмчид заавал үзүүлж, цусныхаа бүлгийг тодорхойлуулсан байх ёстой.

Өдрийн цагаар өрөөгөө агааржуулаарай
Энэ аргыг хэрэглэхэд тийм ч хэцүү биш. Гэрийнхээ ариун цэврийг сахисны дараа 20-30 минут л

Оффисынхоо агаарыг байнга сэлгэ
Бид өдрийн ихэнх цагийг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Энэ орчинд агаарын бохирдол хамгийн их хуримтлагдсан байдаг гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар албан тасалгаанд агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж 8-10 дахин их байдаг гэнэ. Олон хүний амьсгал, тоос, шороо, бүгчим байдал зэрэг нь агаарын бохирдлыг дээд цэгт нь хүргэдэг ажээ.