Сурагчдын амралтыг нийслэлийн хэмжээнд 1-р сарын 30-ны өдөр хүртэл сунгасан талаар өнөөдөр БСШУСЯ-аас мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайдын тушаалаар Завхан, Ховд аймагт сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан  бөгөөд бусад аймагт хичээл хэвийн явагдаж байгаа юм байна.

Сурагчдын амралтыг сунгасантай холбоотойгоор зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Харин 3-р улирлын 14 хоногийн амралтыг долоо хоногоор богиносгох  талаар яригдаж байгаа юм байна.  Өөрөөр хэлбэл сурагчид зун амрах хугацаандаа амрах юм.  

Их, дээд сургуулийн оюутнууд амарч байгаа болохоор тэдний амралтыг сунгах эсэх асуудал энэ удаад хөндөгдөөгүй ажээ.

А.Баярмаа